Хэн нэгэнтэй хэрэлдэнэ. Хэн нэгэнтэй маргалдана. Би ёстой болгож тавьсан, хэлэх үггүй болсон. Энэ үгийг л хэлэхгүй бол болохгүй. Намайг дээрэлхээд байна гээд л...
Хүнтэй хэрэлдэж маргалдаж хүнийг элдвээр хэлнэ гэдэг тийм ч сайн зүйл бишээ.
Хүний оюун ухаанд ойролцоогоор 8 тэрбум орчим эс байдаг. Мэдрэлийн эс гэх үү дээ.
Уурлах бүрд энэ эс нь 2 саяар багасаж байдаг байна.
Фэнг Шүй талаасаа уурлана гэдэг нь өөртөө байх энергийн урсгалаа тасалдуулж зогсоож байгаа хэрэг. Жишээ нь та хоол идэж байхдаа тамхи татаж байна гэж бод. Хоолоо нэг халбагадаад залгилж байхдаа тамхи сорвол танд ямар санагдах вэ? Уурлана гэдэг нь ийм л зүйл. Энергийн урсгалаа биедээ зогсоож байна гэдэг нь ийм л зүйл.
Иймд битгий уурлаж бай!
Уурласан ч уураа хурдан тайлж, маш хурднаар уурласан зүйлээ өршөөж, дараагийн ухаантай арга хэмжээг нь авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Уурлах биш ярилцаж, ойлголцож асуудлыг шийдэж, ярилцаад ойлголцохгүй бол орхиж явах, хэсэг хугацааны дараа оролдоод үзэх, тэр хүний учир шалтгааны тухай судлах гэх мэт олон арга байгаа.
Уураар бүхнийг битгий шийдээрэй гэж хэлмээр байна.
Баярлалаа
Шинэ мэдээ