2024 онд та хөрөнгө мөнгөтэй харьцахдаа туйлын тайван хандаарай гэж хэлмээр байна. Хэн нэгэн таныг ятгах, тушаах, загнах, хамаг зовлонгоо ярих гэх мэт ямар нэгэн арга хэрэглэж чөлөөтэй сэтгэж бодож шийдвэр гаргахад нь саад хийх гэж оролдох болно. Тиймээс өөртөө цаг зав боломж гаргаж, яаралгүй, сайтар судалж байж санхүүгийн шийдвэр гаргаарай. Тэр тусмаа их дүнтэй үл хөдлөх хөрөнгө, машин, хөрөнгө оруулалт гэх мэт зүйл дээр их анхаарах хэрэгтэй. Гол нь анхаараарай гэдэг нь энэ жил муу гэсэн үг биш харин ч хүмүүст санхүү эдийн засгаа дээшлүүлэх, шинээр санаж сэрэх, боломжоо олж харах, ашиглах их таатай жил юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ