Аялалд явахдаа хоол унднаас гадна бүх тѳрлийн самар мѳн ѳргѳх будаа заавал авч яваарай. Хоноглож байгаа газраа ирээд сайхан угтаж авсан байгаль дэлхийдээ талархаж самар, үр будаа ѳргѳх нь маш гайхалтай зүйл рүү эргээд хѳтлѳдѳг байна.
Ер нь аливаа зүйлд бид нар их талархалтай хандаж байх хэрэгтэй. Аав ээж, найз нѳхдѳѳс гадна байгаль дэлхийдээ хүн талархаж явах нь хожмын үйл хэрэг, зорьж байгаа зорилго чинь маш том тус нэмэр болдог байна.
Жижиг дов довцог, шавар шалбааг гээд байгальд байгаа зүйлийг хэзээ ч битгий голж шилээрэй. Энэ нь заавал замд саад тотгор учруулдаг байна.
Баярлалаа
Шинэ мэдээ