Сөрөг зүйлийг хэрхэн эерэг болгох, таагүй зүйлийг хэрхэн сайн болгох

Бид нар их сэжигч хүмүүс. Хар муур урдуур гарахаар, ямар нэгэн үхсэн амьтны сэг зэмтэй таарахаар, оршуулгын газар дайралдахаар, хүмүүс муу муухай хараалын үг өөдөөс нь хэлэхээр айхгүй ч гэсэн аягүй, жигшиж сэжиглэдэг. Сэжиглэх нь өөрөө хүний махбодын сул талыг нээдэг бөгөөд үүнээсээ болоод сул талаараа өөртөө тохирохгүй энергийг авах, үүнээсээ болоод улам юманд өртөмтгий болдог.
 
Харин сэжиглэхгүй, өөрийгөө өөрт тохирохгүй энергиэс хамгаалж явах юм бол бүх зүйлд санаа зовохгүй байж болно. Жишээ нь: Халтар аяганаас сэжиглээд л хомхой долоодог нь нэг талаасаа өөрийнхөө энергийн сул онгорхой талыг нээж, нөгөө талаасаа дархлаа нь сулардаг бөгөөд хомхойн вирус халдаж байгаа хэрэг. Иймээс сэжиглээд, жийрхээд айгаад байдаг бол арга зааж өгье. Эмэгтэй хүн зүүн мөрөн дээгүүрээ хойшоо харж гурав, эрэгтэй хүн баруун мөрөн дээгүүрээ хойшоо харж байгаад гурав давуулж нулимаарай. Мөрнийхөө галыг түр унтрааж энергиэ гэмтэхээс хамгаалж байгаа үйлдэл юм. Сэжиглэсэн үедээ. Бас хамгийн чухал зүйл бол Ум а хум хэмээх тарни. Тарни бол орчуулагддаггүй амьсгалаар дамжиж бүтээж болох энергийн хамгаалалт болдог. Иймд айлд ороод аяганаас нь сэжиглэж байвал ум а хум гэж хэлээд л аяганаас нь ууж байгаарай. Өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.
 
Баярлалаа.
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал