Бизнес хийхэд хамгийн хэцүү нь хүн хоорондын ойлголцол байдаг.

Ямар нэгэн ажил бизнес хийхэд хамгийн хэцүү нь хүн хоорондын ойлголцол байдаг. Үйлчлүүлэгч гэхээсээ илүүтэйгээр хамт олон, хамт ажилладаг хүмүүс, мөн нэг газар олон үйл ажиллагаа явуулдаг орчин гэх мэт. Үүнийгээ бид хэл ам, хар цагаан хэл аманд өртөөд хэрэлдээд байна гэж ойлгоод байдаг. Үнэндээ хэрэлдээд хэл аманд өртөөд байгаа биш. Хүн эвшээхэд өөдөөс харж байгаа хүн нь дагаад эвшээдэг.
 
Нэг газар удаан байхаар тэнд энергийн солилцоо ерөөсөө явагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ажлын шороон махбод байхгүй болсон байдаг. Иймээс ажлын байр нэг газар үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн энерги тэр дундаа шороон махбодыг сэргээдэг зүйл нь инээд. Тэр тусмаа хөгжилтэй байдал л авардаг. Үүнийг анзаарч хийж, хэн нэгэн нь ийм байхгүй бол өөрсдөө ч мэдэхгүй сэтгэлийн дарамт асуудалд ордог. Та бүхэн ямар нэгэн үйлчилгээ эрхлэхдээ эхлээд ажлын байр нь бусдаас хамааралгүй биеэ даасан байж чадаж байна уу үргэлж бодож байгаарай. Инээд хөөр, өөртөө итгэх итгэл ажлын байрны энергийг хамгийн сайн хамгаалдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал