Хамгийн түрүүнд гэрийн энерги оруулж ирэх хэсэг буюу, үүдний хэсэг, хаалга, цонх гэх мэт зүйлс чинь цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, чөлөөтэй, халтар биш, тохирох, хэрэгцээтэй зүйлс нь байр байрандаа байх ёстой.
Харин гэрт тааламжтай энерги үүсгэж байдаг гал тогооны өрөө нь тааламжтай үнэртэй, бохир нь бөглөрдөггүй, цорго нь санжигнаагүй, сайн ажилладаг, бохироос нь эвгүй үнэр гардаггүй, ширээ сандал нь цэвэр цэмцгэр, огоо шанаг нь мөн гялалзсан байх ёстой.
Ариун цэврийн өрөөө ч гэсэн энерги үүсгэгч. Гэхдээ хүн бүр жорлонг муу гэж боддог ч жорлонгийн өрөө нь хүний таагүй зүйлсийг өөртөө шингээж цэвэрлэж байдаг онцгой юм. Хамгийн чухал нь суултуурны тагаа үргэлж хааж, хаалга нь үргэлж хаалттай байлгаж, тод гэрэлтэй бөгөөд, мөн эмх цэгцтэй байх ёстой.
Иймд дор дор нь угааж, асгасан бол арчиж, авсан бол хурааж, хэрэглэсэн бол байрандаа байх ухаанд шамдаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ