Гэрт орж, гарч байгаа хүнээр дамжин гэрийн энерги харилцан өөрчлөгдөж байдаг.

Гэр орноороо хүн битгий дуудаж бай. Найз нөхдөө дуудахдаа бодолтой байгаарай. Ойр дотнын гэр бүлийн хүмүүс ч яах вэ. Гол нь гэрт орж гарч байгаа хүнээр дамжин гэрийн энерги харилцан өөрчлөгдөж байдаг. Хүнийг гаднаас нь хараад сайн, муу хүн гэж дүгнэж чадахгүй. Тийм учраас эрсдэлтэй гээд байгаа юм.
 
Усны тоолуур бичих, янз бүрийн сурталчилгаагаар яваа хүн гэх мэт танихгүй хүнийг бүр ч оруулж болохгүй. Гэрийн сайн энерги хуримтлагдах нь удаан байдаг бол муу энерги хуримтлагдах нь хурдан байдаг. Тиймээс огт хүн оруулж болохгүй гэсэн үг биш харин бодож бодолцож байж гэртээ оруулаарай. Найр наадмыг тэр болгон гэртээ биш өөр газар хийх хэрэгтэй. Монголчууд найр наадам хийхдээ шинэ гэр, асар барьж байгаад хийдэг нь гэрээ хамгаалах гэсэн эртний уламжлал юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал