Манайхан бүх зүйлийг нандигнана гэхээр харамлана, хамгаална, цуглуулна гэж бодоод байдаг. Үнэндээ ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ нандигнаж чадвал гайхамшигтай зүйл болж хувирдаг. Жишээ нь: Шувуу өндгөө дарж ангаахай болгож хувиргадаг шиг. Иймээс ямар нэгэн зүйлийг нандигнана гэдэг нь сэтгэл зүйгээрээ өөрийн гэсэн төсөөлөл өгч, тухайн цаг үед ихэд таашааж, хайрлаж, хайраа шингээж, хэсэг хугацааны дараа үүнээс илүү гайхалтай зүйл болоход нь итгэх хэрэгтэй. Жишээ нь: Ном уншиж байхдаа тухайн ном дээр гарч байгаа эерэг зүйлс, гол дүр баатрыг хайрлаж илүү өөртөө тохиолдсон мэтээр төсөөлж, өөрийгөө энэ зовлонг давж туулж байгаа мэтээр төсөөлж чадвал, нандигнаж чадвал тун удахгүй амьдралд нь гайхалтай зүйлс тохиолдох болно. Тэр утгаараа хүмүүсээс та хэнээс эрч хүч авдаг вэ? гэж асуудаг. Иймээс тэр эрч хүч авдаг хүнээс болж өгвөл өөрийн гэсэн нандин зүйлийг үүсгэж өөрийгөө өөрчлөх эрч хүч авахыг хичээгээрэй. Нандигнана гэдэг нь хэсэг хугацааны дараа хайрлаж байгаа зүйл нь гайхамшигтай болохыг хэлнэ.
Баярлалаа.
Шинэ мэдээ