Мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд

Мөнгө олох амархан. Хүсвэл шууд гуйлга гуйчхаж болно. Дэлхийн хүмүүс эхлээд үхэр хэрэгтэй бол хоёр ширхэг ямаагаар, сүх хэрэгтэй бол өнгийн чулуугаар сольдог байж байгаад дараа нь бүх нийтээрээ төлбөрийн хэрэгсэл бодож олсон нь мөнгө юм. Мөнгийг яаж олохдоо гол нь биш хүний бие өөрөө ямар замаар, ямар урсгалаар мөнгийг олдог вэ? гэдгийг ойлгох нь хамгийн чухал юм. Металл, цаасан ч бай мөнгө нь өөрөө модон махбодтой. Харин модын тэтгэдэг махбод нь өөрөө ус учраас өөртөө болон өөрийнхөө орчинд усан махбодын урсгалыг нэмэгдүүлж байж мөнгөний урсгалыг өөртөө болон гэр лүгээ, албан байгууллага руугаа чиглүүлж болдог.

Мөнгө олохдоо сонирхолтой арга замаар олох хэрэгтэй. Ямар ч аргаар мөнгө олж болно, Харин түүнийг олж байгаа арга зам нь сонирхолтой байх ёстой. Жишээ нь: Толгойгоороо, өөрийнхөө сэтгэж байгаа сэтгэхүйн цар хүрээгээрээ мөнгө олох нь гайхамшигтай.

  • Мөнгө урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Фэнг Шүйн хэд хэдэн арга зам байдаг. Тэдний нэг нь бүх байгаа газрынхаа үүдний хэсгийг янзлах. Үүд гэрэлтэй, сайн чанарын шалны алчуур шалавчтай, ямар нэгэн дэнхийсэн том муухай үзэмжгүй хувцасны өлгүүр өлгөхгүй байх, замбараагүй хувцсаа өлгөхгүй цэгцтэй гадуур хувцсаа өлгөх, гутлын тавиараа мөн цэгцтэй байлгах хэрэгтэй.
  • Зүүн өмнө зүгтээ арга замын ямар нэгэн зүйлийг байрлуулах хэрэгтэй. Жишээ нь: Та гутал зардаг бол хос гутлынхаа дээжээс ажлын байр болон гэрийнхээ зүүн өмнө зүгт хэсэгт хугацаанд байрлуулах хэрэгтэй. Утга нь энэ зүйлийг мөнгөний урсгалд оруулж байна гэсэн утгатай.
  • Мөнгө олж байгаа байдал нь үнэ цэнтэй байж гэмээ таны хүссэн хуримтлал нь үүсэх болно. Худлаа яриад, хулгай хийгээд, луйвардаад, амархан аргаар олсон мөнгө нь ямар ч модон махбодыг үүсгэхгүй, үнэ цэнийг үүсгэдэггүй учраас л хурдан үрэгдэж байхгүй болдог. Иймээс өөртөө хэрэгтэй үнэ цэнийг бүтээе гэж бодож байвал зөв өнцгөөс, хөдөлмөр шингээж чадах юм бол таны хүсээд байгаа мөнгөн хуримтлал үүсэх болно. Бусдын л адил мөнгө олох арга замыг сонгох юм бол бусдын л адил амьдрах болно.
  • Гэрийнхээ болон ажлын байрныхаа зүүн өмнө зүгийг хайрлаарай. Уг хэсэгт цагаан, саарал, алтлаг, мөнгөлөг өнгө болон төмөр металл эдлэл бүү байлга.
  • Зүүн өмнө зүгтээ тохирсон талстай болор саванд ус хийж тавиарай. Долоо хоног бүр усыг нь сольж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал