Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийнхөө хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлүүлэхийн тулд ялалтын энерги буюу гал махбодыг нэмэгдүүлэх ёстой. Гал махбод нь зөвхөн өмнө зүгт байрладаг бөгөөд өмнө зүгийн гал махбодыг хамгаалж идэвхжүүлснээр дараах өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Цаг тухай бүртээ хүмүүсээс мөнгөө авах. Өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж чадна.
Гал махбодыг идэвхжүүлэх 3 зөвлөгөө:
- Гэрийнх нь зуух, шарах шүүгээ, плитк нь маш сайн цэвэрхэн байх ёстой. Өдөр бүр арчиж, цэвэрхэн байлгаарай. Хамгийн чухал нь савны ёроол нь харласан, түлэгдсэн, хар өнгөтэй айлын санхүү, нэр хүнд нь хэзээ ч тогтвортой байдаггүй.
- Гэрийн гишүүдийн хөл нь үргэлж дулаахан байх. Сайхан гэрийн шаахайг өмсөж, тохитой байх нь гал махбодыг маш сайн нэмэгдүүлдэг.
- Амтгүй, тогоо дүүрэн хоол хийхээс зайлс хийж, гэр бүлдээ, өөртөө зориулж маш гоёмсог хэр нь сайхан амттай хоол хийхэд суралцаарай.
Дээрх зүйлийг баримталж чадвал гэр бүлийн гал махбод маш сайн нэмэгддэг байна.
Шинэ мэдээ