Хүмүүст эвгүй, хэцүү, азгүй асуудалд тохиолдож болно. Тэгтээ энэ нь хоёр дахаа, гурав дахаа давтагдаж байвал энэ үнэхээр ноцтой асуудал танай гэрт, танай ажлын байран дээр байна гэсэн утгатай. Иймээс нэг биш хоёр гурваараа ингэж таагүй явдал тохиолдоод байгаа бол гарын доорх зүйлээр хамгаалах 3 арга.
- Хамгийн түрүүнд цагаан өнгийн баримлын шавраар, эсвэл гурилаар бүтэн хүний дүрс хийгээрэй. Ингээд суга цавиа арчиж байгаад гэрээсээ гарч: Муу бүхэнд өглөг болгон өгч байна. Таагүй бүхэнд өргөл өргөж байна. Муу бүхэн түүгээрээ, сайн бүхэн наагуур гэж хэлээд гэр лүүгээ орно. Болж өгвөл гэрээсээ хол алхаж байгаад хүнгүй газар очоод уг арчсан гурилан хүнээ дээрх үгийг хэлээд гэрийнхээ эсрэг зүг рүү шидээд эргэж харахгүй гэртээ ороорой.
- Сүү аваад долоовор хуруун дээрээ түрхээд духныхаа голоор зураас тат. Тэгээд дараа нь сүүгээ аяганд хийж уугаад, мөн тан руу муу зүйл хийж магадгүй хэн нэгэн рүү дусал сүү өргөөрэй. Энэ нь нар жаргасны дараа байж болно.
- Сайхан усанд ор. Тэгээд бөөн бөөн хуйларсан хир буртаг шиг муу таагүй наалдсан зүйлс бүгд арилж байна гэж бодоод ороорой. Хөөстэй ванн бүр илүү үр дүнтэй.
Бүх зүйл сайхан болно. Битгий санаа зов. Сайхан эерэг хүмүүстэй уулзаж ярилц. Сайхан айлд очиж хоол хийж ид. Найз нөхөдтэйгөө уулз. Шинэ хүмүүстэй танилц. Байгальд гар. Ууланд алх. Амттай гоё хоол хийж ид. Хээр гараад цай чанаж уугаад ил гал хар тэгээд л бүх зүйл сайхан болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ