Ширээ дам нурууны доор байрлаж болохгүй.

Ширээг бид нар тавилга, дээр нь юм тавих зориулттай гэдгээр нь илүү мэднэ. Фэнг Шүйд бол ширээ нь шороон махбодтой бөгөөд айл гэрт байгаа ширээ нь:

  • Мөн ямар нэгэн дам нурууны доор байрлаж болохгүй.
  • Ширээний гол бэлгэдэл нь өөрчлөлт гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл өөрчлөгдөнө гэсэн утгатай. Эрдэмгүй хүн ширээний ард эрдэм сурна, өлсгөлөн хүн ширээний ард хоол иднэ ч гэдэг юм уу бүх зүйлийг өөрчлөлтийг илэрхийлдэг. Иймээс хүмүүс ширээний ард муу зүйл ярихгүй, ширээний ард хэрүүл маргаан, утгагүй зүйл ярихыг ихэд цээрлэдэг.
  • Ширээний ашигтай зүг гэж байхгүй. Ашигтай өнгө л гэж бий. Ерөнхийдөө хойд зүгээс бусад зүгт байрлаж байгаа ширээ нь шороон буюу шаргал бор өнгөтэй байж болно. Хойд зүг дээр байгаа нь цагаан саарал өнгөтэй байх хэрэгтэй.
  • Ширээгээ үргэлж цэвэрлэж арчиж, ширээ цэмцгэр байх нь мэдээж ажил төрөлд сайн шийдвэр гаргахад тустай.
  • Ширээн дээр зөөлөвч буюу бүтээлэг, аяганы суурь, гэх мэт зүйл хэрэглэх нь олон талын ашигтай. Хамгийн энгийн жишээ нь: Ийм зүйл хэрэглэхээр дандаа өсөлт хөгжил айл гэрт явагддаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал