Фэнг Шүй нь өөрөө байгаль дэлхийтэйгээ зохицож, энэрч хайрлах ухаан. Хүүхдүүддээ амьтантай хэрхэн харьцахыг зааж өгч, жаахан байхаас нь ахуйлаад мал маллуулж, нохой авч өгч, муур, загас, гэх мэт амьтантай их ойрхон байлгаж, тэдгээрийг арчлах, хамгаалах, хайрлах, хариуцлагатайгаар хоол ундыг нь бэлдэх гэх мэт олон зүйлийг багаас нь суулгасан бөгөөд, эргээд амьдрал дээр гараад ирэхээрээ илүү өөртөө итгэлтэй, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй, аливаа асуудалд аль нь зөв, аль нь буруу гэдгийг ялгаж салгаж ойлгож чаддаг, арга ухаантай болж чаддаг. Тийм болохоор илүү байгаль дэлхийтэйгээ ойрхон байлгаж, үр хүүхдүүдээ ан амьтнаас битгий хол өсгөөрэй.
Шинэ мэдээ