Задгай байгальд гарах нь хүн өөрийнхөө энергийг цэвэрлэхэд маш чухал нөлөөлөл үзүүлдэг. Дархан цаазтай, Хэнтийн нурууны эх дээр нийслэл хот маань байрладаг. Иймээс та хаана амьдардгаасаа үл хамааран хотдоо жаахан ч гэсэн сэтгэл гаргаж, хог шороог цэвэрлэх, мод тарих, ойр орчмоо цэвэр цэмцгэр байлгах нь байгаль дэлхийд үзүүлж буй бас нэгэн чухал алхам. Мундаг энергитэй нурууны эх дээр амьдарч байгаа учраас гэр орондоо цэцэг ургамал тарих, орчноо цэвэр байлгахад хамаг анхаарлаа хандуулах нь ховор энергитэй хэсэгт амьдарч байгаагийнхаа үнэ цэнийг гаргаарай.
Шинэ мэдээ