Хүний ор, гудас, ор хөнжлийн даавуу гэх мэт унтах зүйлс тухтай байж сайхан амрах нь Фэнг Шүйн талаасаа чухал ач холбогдолтой. Ор тохирохгүй, дэр нь таарахгүй, ор хөнжлийн даавуу нь биед, арьсанд тохиромжгүй байх нь хүний өөрийнх нь төрөлхийн энергийг үүсгэхгүй, өмнөх өдрийн таагүй энерги цэвэрлэгдээгүйгээс болж хүн ууртай, нойр муутай, ажил үйлс бүтэмжгүй, анхаарал төвлөрөхгүй, өвчлөмтгий, болдог. Тиймээс тухтай унтаж амрах бүхий л бололцоог ашиглаж байгаарай.
Шинэ мэдээ