Сөрөг энерги гэдэг нь дотроо хэд хэдэн янз байдаг. Эрүүл мэндийн, санхүүгийн, өсөлт хөгжлийн, ажлын бүтээмжийн, гэр бүлийн гэх мэт хэд хэдэн төрөлд хуваагдах ба, мөн байгалийн бүтээсэн сөрөг энерги гэж байдаг. Нэг талаасаа муу, нөгөө талаасаа танд болон таны орчин нөхцөлд тохирохгүй байгаа энергийг сөрөг энерги гэж нэрлэнэ. Сөрөг энерги байгаа газар заавал нэг зүйл дутуу байдаг. Гэр оронтой хэр нь ажил нь бүтдэггүй, ажил нь бүтээд байгаа хэр нь үр дүн нь өөр хүний гарт ч юм уу, эрүүл мэнд нь сайн хэр нь сэтгэл санаа гэр бүлийн уур амьсгал муу гэх мэт. Тэгэхээр төгс энергитэй орчныг бүтээе гэвэл үргэлж энергийн урсгалаа сайн байлгах. Энергийн урсгалыг сайн байлгахын тулд мэдээж сайн энерги оруулж ирэх ёстой. Энэ нь нарны гэрлийг гэртээ оруулах, агаар салхи оруулах, цэвэрхэн байх гэх мэт байдлаас эхэлнэ. Санах үедээ биш байнга л арчиж, тордох, цэгцлэх, хураах, хаяхаас бүх энергийн цэвэрлэгээ эхэлдэг.
Шинэ мэдээ