Гэр бүлийн шалтгаангүй маргалдах, сэтгэл санаа тавгүй байх, тайван биш байх, шөнө нойр хулжих, гэрийн жижиг эд хогшил байнга эвдрэх гэсэн шинж тэмдэг илэрч байвал энэ нь гэрт сөрөг энерги маш их байгааг илэрхийлнэ. Ийм зүйл ажиглагдаж байгаа бол дараах хоёр зүйлийг эхлээд яаралтай хийгээрэй.
-
Хоолны нэр төрлөө өөрчлөх. Будаатай хуурга, цуйвангаа өөрчилж арай илүү өөр үнэртэй, өөр орц материал орсон, шинэ төрлийн хоолнуудыг гэртээ хийж идэх хэрэгтэй. Энэ нь гэрийн үхмэл энергийг үнэрээр нь өөрчлөх арга.
-
Гэрлийн бүүдгэр, муу асалттай бүх лампаа тод шар тусгалтай, сайн тусдаг гэрлээр солиорой. Мөн ариун цэврийн өрөөний гэрлээ сольж, сайн тод тусдаг гэрэлтэй болгож, ариун цэврийн өрөөний толио асдаг өнгөөр солиорой.
Шинэ мэдээ