Хүний хэвлий гэдэг бол амьдралын суурь энерги буюу төв энергийг агуулж байдаг хамгийн чухал хэсэг. Хүний хэвлийн хэсэг бол гал махбодтой байдаг. Тийм учраас ажил төрөл, өөртөө итгэх итгэл, урам зориг, аз жаргал гэх мэт олон гал махбодтой холбоотой энергийг хамгаалж байдаг. Жишээ нь: Хэвлийгээрээ даарах нь хэсэг хугацаанд таны гал махбодын энерги алга болдог гэсэн үг. Хэвлийгээрээ тарган, таргалттай байх нь өөртөө итгэх итгэл, урам зориг, мөрөөдөл, хамгийн чухал нь ажил төрлийн бүтээмж нь санаснаар бүтэхгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг. Биеийн илүүдэл тэр дундаа гүзээтэй байх нь амьдралын чанарыг, мөнгө олох боломжийг ихэнхдээ үгүй хийдэг. Ингээд маш хүнд, урт замыг туулж байж амжилтад хүрдэг. Хэвлийгээ сайхан өдөр бүр илж, орой унтахын өмнө тосолж байгаад тойруулж алгаараа илж, хэвлийг дулаан байлгах нь хувь хүний чухал үүргүүдийн нэг юм.
Шинэ мэдээ