Инээмсэглэлийн нууц

Инээх нь маш их ашиг тустай. Зүгээр л инээмсэглэ.

1. Ядарсан мэт сэтгэгдэл төрж байна уу? Тэгвэл зүгээр л инээмсэглэ. Ингэснээр таны сэтгэл санааны тааламжгүй байдал өмнө нь байгаагүй мэт алга болно. Инээхээс битгий ич. Сайхан инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээдэггүй. Инээх дуртай хүмүүс бага өвчилж, уурлаж цухалдах нь багасаж, сэтгэл гутрал гэж юу байдгийг мэддэггүй байх нь.

2. Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь аз жаргалын дааврыг ялгаруулж байдаг. Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг бөгөөд хамгийн сүүлд хэзээ инээснээ бодоход хүртэл сэтгэл санааны байдал сайжирдаг. Британийн сэтгэл зүйчдийн судалгаагаар инээдмийн кино үзсэний дараа хүний уур бухимдлын түвшин хэд дахин буурдаг болох нь батлагджээ. Үүнээс гадна инээдмийн зүйл үзэхээр төлөвлөсөн хүмүүс үзвэрээ үзэхээс хоёр хоногийн өмнөөс эхлэн уурлаж бухимдах нь хоёр дахин багасдаг байна. 

3. Инээд нь арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлдэг.

4. Инээд харилцааг бэхжүүлнэ. Сайхан, эелдэг харьцааг тогтооход инээмсэглэл маш чухал үүрэгтэй. Хэрвээ та хошигнож байгаа бол инээдтэй харагдахаас битгий ичээрэй. Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг. Инээдийг "дотоод" аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцдэг. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 кал илчлэг шатаах бүрэн бололцоотой. Ийм хэмжээний илчлэгийг нэг цагийн турш хурдан гүйж л шатаах боломжтой байдаг.

5. Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдийн ачаар цусны судаснууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний асуудалд орсон хүмүүст ч ашиг тустай бөгөөд өвчин намжааж өгдөг. Хүн инээж байх үедээ өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов өвчнөө мартдаг байна. Үргэлж инээж байдаг хүмүүс, асуудлыг эергээр харж чаддаг тул өвдөлтийг илүү тэсвэрлэх чадвартай байдаг хэмээн эмч нар тэмдэглэжээ. 

6. Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушгины үйл ажиллагаа идэвхэждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэс ч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна.

7. Инээд стрессийг ялан дийлдэг. Британийн эрдэмтэд инээдийг хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгаагаараа тэд сайн дурынхныг хоёр үндсэн хэсэг хуваасан байна. Эхний бүлгийн хүмүүст тэд хошин шогийн тоглолт цагийн турш үзүүлсэн бол хоёр дахь бүлгийнхнийг чимээгүй суухыг хүсжээ. Үүний дараа туршилтаар оролцогчид цусны шинжилгээ өгсөн байна. Шинжилгээгээр хошин шогийн тоглолт үзсэн хүмүүсийн стрессийн дааврын түвшин нь хоёр дахь бүлгийнхнээс харьцангуй бага байжээ. Учир нь хүн инээж байх үед биеийн бүх хэсгийн ачаалал нэмэгддэг гэнэ. Харин инээхээ болих үед бие тайвширч, сулардаг байна. Тэгэхээр инээд нь биеийн болон сэтгэлийн ачааллаас давхар салгадаг эм гэсэн үг. Эрдэмтдийн баталснаар нэг минут чин сэтгэлээсээ инээх нь 45 минут тайван амарсантай тэнцдэг байна. Инээд дархлааг сайжруулна. Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд нэн тустай. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал