Жилдээ нэг удаа уулын юм уу, тунгалаг гол горхи дээр очиж байгаарай. Бүх зүйл сэргэж тэр дундаа санаж сэрэх, хийхээр сэдэж байгаа ажил төрөл бүх зүйл сайжирдаг. Гол дээр очоод хоёр алгаараа ус хутгаж уугаарай. Жишээ нь: Гараараа хоол иддэг нь бурханд талархах, байгаль дэлхийтэйгээ ойр байх, идэж байгаа зүйлээ мэдрэхийн тулд хэмээн үздэг. Бид бол өөр. Байгалаас хоёр гараараа ус хутгаж уух нь байгаль дэлхийн хүчтэй бөгөөд энэрэнгүй сайн энергийг өөртөө шингээж байна хэмээн үзнэ. Энэрэнгүй гэдэг нь таныг гэмтээх хүчтэй байгалийн энерги байхгүй гэсэн үг. Иймээс жилд нэг удаа уулын болон жижигхэн тунгалаг горхи, рашаан орж ус уугаарай.
Шинэ мэдээ