Гал тогоо нь аль зүгтээ байрладаг вэ?

Гал тогооны өрөө нь баруун урд, зүүн хойд зүгт байдаггүй бол гэр нь үргэлж гал махбодоор дутагдаж байгаа гэсэн үг. Гал махбодоор дутагдана гэдэг нь гэрт шороон махбод үүсэх нь бага байх ба, үүнээс болж төлөвлөж байсан ажил удаашрах магадлалтай. Манай гал тогоо тэндээ байхгүй болохоор манай гэр муу гэсэн үг үү гэж огт бодож болохгүй. Төгс байр гэж хаана ч байхгүй бөгөөд ямар нэгэн байрлалаасаа хамаарч сайн муу янз бүр байдаг. Тэгэхээр дээрх хоёр зүгээс өөр зүгт гал тогооны өрөө нь байрладаг бол гал тогооны өрөөндөө дараах хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Тэгж байж гэрийн шороон махбод нөхөгдөж, ажил үйлс нь гялалзах юм.
  • Гал тогооны өрөөндөө аль болох олон төрлийн байгалийн амтлагч байлгаарай. 8 төрлөөс дээш. Гоньд, перец гэх мэт ургамлын гаралтай 8 төрлийн амтлагч үргэлж байлгаарай. Гол нь сайн чанартайг.
  • 3 төрлийн цуу үргэлж байлга. Исгэлэн, чихэрлэг, давслаг гэх мэт өөрсдөө судалж байгаад сайн чанарын цуу үргэлж байлгах.
Дээрх зүйлс байснаар гэрийн шороон махбод нь сайн нөхөгдөх болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал