2026 онд анхаарах зүйлс

Хүмүүсийн амьдрал доройтоод, улс төрчид тэгж ч өөрчилнө, ингэж ч шийднэ гэсэн зүйлийг нь иргэд нь тэвчиж болох ч эдийн засаг нь тэвчихгүй бөгөөд, үнэн ялж, худал ялагдаж, үнэнд гүйцэгдэж, муу муухай зүйлсийг яаж ч дараад, нуусан нь ил гарсан жил байх болно. Гал морь жилийг дүгнэх юм бол зөв хөдөлгөөн, зөв газарт зөв цагтаа байх, урам зориг, итгэл найдвар, хурд, эр зориг, эрс өөрчлөлт, шийдвэр, хайр, мэдрэмж гэсэн утгыг илэрхийлсэн жил байх болно. Хүмүүсийн дотоод хүсэл, мөрөөдөл, амбиц сайжирна. Хүлээх биш шийдэж, нэг талд нь гарсан олон зүйл болно. Сайн төлөвлөгөөтэй хүнд үр ашгаа өгч, баяжих жил. Зүгээр л өөрийгөө өрөвдөж амьдарч ирсэн хүмүүст бол амаараа шороо үмхэх жил. Тиймээс гайхаж, ингэвэл ингэх байх гэж бодсон гэх утгагүй тэнэг зүйл ярилгүй, сайхан сэтгэлээ мөнгө төгрөгтэй бизнест хутгахгүй, жаахан ухаалаг байгаарай. Эргэн тойронд нь бүх зүйл өөрчлөгдөж, таны бодоогүй, хараагүй, төлөвлөөгүй их зүйл тохиолдох учраас хурдан хөрвөж мэдрэмжтэй байгаарай. Сүүлийн 6 жил бид уналттай байдалтай байсан бол энэ жилээс бүх зүйл эргэнэ. Мөнгөө хуримтлуул, том зүйлд бэлэн бай. Бизнес хийхдээ бодлоо биш, мэдрэмжээ ашигла. 
Юуг анхаарах вэ?
Судлаагүй, төлөвлөөгүй байж хий хоосон зангаар яарч шийдвэр гаргаж болохгүй. 2026 онд зөрчил улам ихсэх тул дуугаа хурааж, тэвчээртэй, хянамгай, тогтвортой байхыг хичээгээрэй. Гэртээ болон машиндаа гал унтраагуур авч яваарай. Амлалтдаа анхаар! Хэнд, хэзээ, хаана юу амлаж байгаагаа маш сайн бод. Мөн хэн нэгэнтэй гэрээ хэлцэл байгуулсан бол яарч гарын үсэг зурах хэрэггүй. Сайн нягталж, бодож, тунгаа! Өөр зүйлээс лавла. Энэ жил сэтгэл хөөрлөөр биш, тооцоо судалгаандаа л их анхаарах хэрэгтэй. Суудлын бүсээ зүү! Анхаар гэдэг нь боломжтой бол зөв замаар хайртай хүндээ сэтгэл зүрхээ нээ. Ганц бие хүмүүс зоригтой байгаарай. Гоё дурсамжтай харилцаанд бүх зүйлд бэлэн бай. Хүн нэг л амьдардаггүй, өглөө бүр шинээр амьдардаг тул бэлэн бай.
 
Баярлалаа.
 
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал