Энэ жил зүрхэндээ илүү их анхаарал хандуулаарай. Зүрх нэг өдөр л өвдөггүй. Урт хугацаандаа явснаас болж өвддөг. Тиймээс анхаарал тавьж хичээгээрэй. Сэтгэл зүйн өвчин ихэснэ. Тайван бай. Уурлаж бухимдаж, өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Мөн нойрны асуудал хүнд байна. Түлэгдэх эрсдэл ихтэй байгаа тул туйлын болгоомжтой байх хэрэгтэй.
Ивээлтэй бизнес.
За, энэ жилээс уул уурхай, барилга, нүүрс сэргэнэ. Тооцоогүй нь дампуурч, тооцоотой нь сэргэнэ. Цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ер нь цахилгааны бизнес хэцүү. Мөн хэвлэл, маркетинг, сурталчилгаа, контентын бизнес цэцэглэнэ. За тэгээд хоол хүнстэй холбоотой бүх салбар сайхан байна. Гоо сайхан, эрүүл мэндийн, дасгал хөдөлгөөний салбарууд цөм хийнэ. Сургалт, зөвлөх үйлчилгээ, хувь хүний хөгжил манлайллын салбар цөм хийсэн жил байна.
Ямар бизнес таарамжгүй вэ?
Бүх төрлийн койн, хувьцаа, үнэт цаас, даатгал, банк санхүүгийн салбарт хямралтай жил байна. Манай тоглолт хийдэг хүмүүс хямарна. Автомашины бизнес, техник электроны салбар, цахилгаан барааны салбар хэцүү. Алт, мөнгө, зэсийн үнийн хөөс хагарч унана. Болгоомжтой бай.
Улс төр
Бүх зүйлд гэнэтийн өөрчлөлт гарна. Нэг нэгнээ хуурна. Уур уцаар нэмэгдэнэ. Тэвчээр алдарна. Санаанд оромгүй зүйлс нэгнээ хайрлаж найр тавина. Хүчний тэнцвэр өөрчлөгдөнө. Дэлхий даяар эрчим хүчний маргаан дэгдэнэ. Шинэ холбоо эвсэл үүснэ. Улс төрийн огцом шийдвэрүүд гарна. Улс орон бүрд эр зориг хэрэгтэй болно.
Шинэ мэдээ