Өөртөө төрж буй мэдрэмжээ хайрлаж, ашиглаж, сайн, муу үр дүнг нь үзээрэй.

Бидэнд дээр дооргүй өөрчлөх, шинэчлэх зүйл маш их байгаа бөгөөд Фэн Шүй талаас нь өөрчлөх хэрэгтэй чухал зүйлс их байна. Ялангуяа гал жил гарч байгаа тул эвлэрэх, таагүй нөхцөл байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Мэдрэмжээ дагаж, мэдрэмжээ хөглөж, сонсож, төрсөн даруйд түүнийг ашиглахгүй бол мэдрэмж бүдгэрч, хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй, нэг мэдэхэд өөрөөсөө, өөрийн мэдрэмжээсээ алсран холдсон байдаг. Ингээд тэр мэдрэмж, дотоод хүнтэйгээ ярилцахгүй удсанаас болоод түүнийгээ бизнес, хайр сэтгэлийн харилцаа бүхий л зүйлдээ ашиглах гэж оролдоод эцэст нь сэтгэл санааны болон эд баялагийн хохирол амсдаг. Тиймээс өөртөө төрж буй мэдрэмж, тэр сайхан зүйлсийг хайрлаж, ашиглаж, сайн, муу үр дүнг нь үзэж байгаарай. Мэдрэмжээ мэдэрч, түүнийг ашиглах эрх чөлөө бидэнд маш их дутагдаж байна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал