Монголчууд голомтоо ариун байлгах, галаа тахих, галаа шүтэх талаар нарийн ёс дэглэмтэй билээ.
Айл гэрийн амьдрал, цаашдын зам мөр бол голомт ариун байхаас ихээхэн шалтгаалдаг гэж Монголчууд үздэг. Айл гэрийн амин сүнс нь галын бурхан бөгөөд галын бурхныг байнга баярлуулж байвал тэр айл сайн явна гэж үздэг.
Айлын гал голомтод тэр айлын эрэгтэй хүүхдийн заяа тойрч оршдог тул галын эргэн тойрныг цэвэр ариун байлгаж, галд бохир зүйл оруулахгүй байх энэ үүргийг гэрийн эмэгтэйчүүд сахиж байдаг. Гал гэхээр зуух, тулга гэж ойлгодог. Энэнд нь шарах шүүгээ, пилетка мөн ялгаагүй ордог байна. Зуух нь бохир, хоолны үлдэгдлээ цэвэрлэдэггүй айлын ажил үйлс нь бүтдэггүй.
Галд шар тос, арц хийж галын ам талаас нь гурван удаа мөргөн залбирч баярлуулдаг. Орон сууцны айлууд харин сардаа нэг удаа хээр гарч энэ зан үйлийг хийвэл галын бурхан хишиг буянаа харамгүй өгдөг байна.
Мөн хоол хийгээгүй үедээ пилетка дээрээ сангийн бойпорт арц хийж сан тавьж галаа тахиж болдог байх нь. Тиймээс гэрийнхээ галыг эзэгтэй нар маань үе үе тахиж байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ