Хүмүүс заримдаа юуны төлөө амьдарч, юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа мэддэггүй.
Ерөнхий ойлголтоороо хүүхдүүдийнхээ төлөө, өөрөө сэтгэл хангалуун тайван байхын төлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хэмээн тайлбарладаг. Гэтэл эрүүл байх, сайхан кино үзэх, зугаалах, зүгээр л хөлөө савлаж юм бодож суух, уран зураг зурах, фото зураг авах, шинэ хүмүүстэй танилцах гээд заримдаа жижиг зүйлсээ мартдаг.
Зарим хүмүүс нь бүр ингэж жижиг хүслээ биелүүлэх эрхгүй мэт хэтэрхий том зорилго, алс хэтийн мөрөөдлөө өмнөө тавьж жижиг зүйлээ орхигдуулдаг. Ингээд хэсэг хугацааны дараа өөрийгөө юунд дуртай, юунд баярлаж, юунд гомддог, бүр анх ямар мөрөөдөлтэй байснаа ч мартдаг. Ингээд холын мөрөөдөл ч үгүй, ойрын мөрөөдөл ч үгүй зүгээр л сайхан амьдрах, тайван байх гэсэн ерөнхий ойлголтын дунд асар олон зүйлсээ золиосолж байгаагаа мэддэггүй.
Иймд мөрөөдлөө задалж, жижиг хэсгүүдэд хувааж, өөрийнхөө юу хүсээд байгааг, юунд тэмүүлээд байгаагаа сайн бодож, хамгийн амархан энгийнээс нь эхлээрэй. Юуны төлөө, юунд зориулж, хэрхэн яаж, хэдий хэр хугацаа гээд олон зүйлсийн тухай бодоорой.
Барын зулзагыг бага дээр нь гэдэг нь барын зулзагыг бага дээр нь дарж ав гэсэн үг биш, мөрөөдлөө том бар болохоос нь өмнө жижиг байгаа дээр нь ангилж цэгцлээрэй гэсэн үг юм шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ