Хүний биеийн хамгийн хүндэтгэлийн хэсэг нь магнай буюу дух юм. Дух нь оюун ухааны модон махбод болон гал, шороо гээд олон махбод төвлөрдөг хэсэг. Духны хэсгээ маш сайн арчилж, арьс арчилгаанд нь их анхаарах, дааруулахгүй байх болон голлох зүйл дээрээ анхаараарай.
Хүний гуравдагч мэлмий духны гол хэсэгт таны нүдэнд харагдахгүй, эргэн тойронд байгаа бүхий л хэсгүүдийг хамгаалж, энергийн урсгалд зөв оршиход нь тусалдаг.
Хүн хөгшрөхөд дух нь үрчлээтдэг учраас хүн хангалттай энергиэ авч чадахгүйн улмаас асуудлууд гарж эхэлдэг байна. Духны арьсаа оролдох, гараараа тавийг нь хуулах үйлдлүүд нь өөрийнхөө энергийг замбараагүй болгож байдаг. Мөн оройтож унтах, ямар нэгэн жижиг зүйлд бухимдсанаар дух буюу гуравдагч мэлмийг гэмтээж байдаг. Энэ нь эрүүл мэнд болон зүрх судсанд асуудал тулгардаг байна. Иймд анхаараарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ