Гэр бүлийн зураг

Гэр бүлийн уур амьсгалыг өөрчлөх хамгийн чухал зүйл бол гэр бүлийн зураг байдаг ба тус зураг нь айл гэрийн маш том хамгаалалт болж өгдөг байна.

Ингээд гэр бүлийн зураг даруулах тухай товчхон мэдээлэл хүргэе. 

Зурагт авахуулахдаа хамгийн их анхаарах зүйл бол голдоо хонхорхой гаргаж болохгүй. Гэр бүлээрээ сүмбэр уул мэт байрлалтай авахуулах хэрэгтэй.

Гэвч зарим зурган дээр эмэгтэй нь уулын орой болж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн нь уулын орой болох хэрэгтэй.

Гэр бүлийн зургийг тэнд тавих ёстой гэж тулгадаггүй ч, болж өгвөл гэр бүлийн зүг болох баруун, хайр дурлалын зүг болох баруун өмнө зүгт байрлуулаарай.

Гэр бүлийн зураг авахуулаагүй айлын гал голомт их хэврэг, аливаа хор адад өртөх нь амархан байдаг учир гэр бүлийнхээ зургийг зөв авахуулаарай.

Зураг авахуулах үедээ дараах зүйлсийг анхаараарай.

  • Эмэгтэйчүүд нь бүгд үнэт эдлэл зүүнэ. Хүзүү, гар хоосон байж болохгүй. Мөн хацартаа улаа бутруулж сайхан зохимжтой нүүрээ будах.
  • Гэр бүлээрээ чин сэтгэлээсээ инээмсэглэж авахуулах хэрэгтэй. Уруу дорой, мэлэрч ер болохгүй.
  • Уранхай, хуучин хувцастай гэр бүлийн зураг хэрхэвч авахуулж болохгүй. Бүгд гэр бүлдээ зориулж шинэ, цэвэрхэн сайхан хувцаслах хэрэгтэй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал