Энерги татагч цүнх

Фэнг Шүйд цүнхэн дээр хэд хэдэн зүйлсийг анхааруулсан байдаг.

  • Цүнх нь олон тасалгаатай байснаар замбараагүй Фэнг Шүй үүсгэж эзнээ ядраах, ажлын бүтээмжид нь саад учруулж эхэлдэг. Тиймээс цүнх их цэгцтэй цөөн халаастай байх ёстой.
  • Цүнхний амсар нь хэт жижигхэн байж болохгүй. Чөлөөтэй таны хийх гэж буй зүйлс орж гардаг байх хэрэгтэй.
  • Цүнх нь арьс байвал сайн. LV, Dior-ийн дуураймал цүнхнүүдийг манай бүсгүйчүүд барих дуртай байдаг. Гэхдээ дуураймал цүнх нь хуурамч эд баялагийг үүсгэж, таны олсон орлого тогтохгүй байх гол үндэс нь болдог. Монголынхоо гоё гоё арьсан цүнхийг хэрэглэж байгаарай.
  • Цүнхий өнгө хамгийн чухал. Хүн болгоны өнгө өөр өөр учир 8-с 9-н хуудас хувь хүний зөвлөгөөгөө захиалж өөрийнхөө өнгөнүүдийг мэдэж авах боломжтой.
  • Цүнхний оосор хэт урт байж болохгүй. Энэ нь хүмүүстэй үл ойлголцох шалтгаан болдог.
  • Цүнхэндээ эмийн жор, ломбардын бичиг авч явах нь өрнөөс өрний хооронд, өвчнөөс өвчиний хооронд амьдрах гүүр болж өгдөг. Тиймээс цүнхэндээ ажил хэргийн болон гоо сайхны бүтээгдэхүүн, төлбөр тооцооны хэрэгслүүдээ авч явах нь илүү зохимжтой.
  • Цүнхнийхээ дотор талыг нь цэвэрхэн байлгаарай. Бохир цүнх нь азгүйдлийг дууддаг. Гадна талдаа хир тогтсон цүнх нь мөн л таагүй зүйлс, санхүүгийн алдагдлыг илэрхийлдэг.
  • Цүнхэндээ болж өгвөл үнэртэй ус болон мөнгөний үнэрээс өөр үнэр байлгахгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүс цүнхэндээ өдрийнхөө хоолыг хийсэн харагддаг. Энэ маш буруу. Эд баялагийн ЯН энергийг төөрөгдүүлэхэд хүргэдэг.

Жич: Мөн энэ зөвлөгөө эрчүүдэд бас хамааралтай болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал