Таны ойрын төлөвлөгөө юу вэ?

Таны ойрын төлөвлөгөө юу вэ? Мэдэхгүй ээ. Нээх энэ талаар боддоггүй шүү дээ.

Таны хамгийн дуртай өнгө юу вэ? Цэнхэр, ногоон, цагаан ч юм уу, энэ талаар нээх бодож байгаагүйн байна. 

Танд ямар нэгэн хобби байгаа юу? Уг нь арван жилд, оюутан байхад байсан л юм. Одоо ч зав гарахгүй юм дөө.

Та ямар ажил эрхэлдэг вэ? Одоогоор яг ажилгүй л байна. Өмнө нэг газар нягтлан хийдэг байсан. Одоо хэд хэдэн газарт анкет өгчхөөд хүлээж байна даа.

Эндээс ингээд харахаар ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч шийдвэргүй, ямар ч зорилгогүй. Тэгсэн хэр нь завгүй. Тэгээд амжилттай байгаа муу гэхээр өөрийнх нь амьдралыг өөрчлөх, өөрийнхөн амьдралыг шийдэх хэмжээний биш байдаг. Зүгээр л цаг нөхцөөсөн.

Хүүхэд авах, хоол хийх, өдөр тутамдаа хийдэг зүйлээсээ илүү гарч чадахгүй. Зүгээр л амжихгүй байна гэдэг. Хүүхэд өсгөх, хүүхэд харах бол тоглоом биш амаргүй ажил. Гэхдээ энэ бүхнийг зохицуулж өөрийгөө чөлөөлөх ухаан л хэрэгтэй байгаа юм л даа.

Ажлаа зөв хуваарилж, өөрийгөө зөв жолоодож, өөрөө өөртөө үргэлж хариулт олдог байгаарай. Өөрийн гэсэн ертөнцтэй, хобби, сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг байгаарай. Өөрийгөө аз жаргалтай байлгахад хүнээс нээх их зүйл шаардахгүй шүү дээ.

Үнсэлт, хайр, тэврэлт, дасгал хөдөлгөөн, инээмсэглэл, алхах, үзэх гэх мэт хорвоогийн хамгийн сайхан зүйлс үнэгүй байдаг. Өөрийгөө юу хийж байгааг, юу хийхээр явж байгааг, амьдрал нь яаж өөрчлөгдөх, өөрийнх нь ирээдүй яаж өөрчлөгдөх тухай өөрийн гэсэн ойлголттой байгаарай л гэж хүсмээр байна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал