Хүн болгон уншиж нэгийг бодоосой хэмээн орууллаа. Санал бодлоо хэлээрэй.
Нэрт судлаач Томас Корли 233 баян хүн болоод 128 ядуу хүмүүсийг хооронд нь харьцуулсан судалгаа явуулжээ. Дараах дүгнэлт гарсан байна.
- Ажилдаа явахаасаа гурван цагийн өмнө босож чаддаг нь баячуудын 41% байсан бол ядуусын дөнгөж 3%-д нь л ийм дадал байжээ.
- Чөлөөт цаг гарвал аудио ном сонсдог зуршил баячуудын 63%-д байсан бол ядуусын 5%-д л байдаг.
- Өдөр бүр хагас цагийг мэдээлэл авахад зарцуулах дадал баячуудын 88%, ядуусын 2-хон хувьд байдаг.
- Биеийн тамираар хичээллэдэг үү гэсэн асуултад ядуусын 23% нь тийм гэсэн бол баячуудын 43% нь тогтмол ажлын төлөвлөгөөнд байдаг гэжээ.
- Өдөр бүр багадаа 300 ккал хоол хүнс иддэг зуршил ядуусын 100%-д байдаг бол мөнгөтэй хүмүүсийн 75%-д байсан аж. Харин телевизийн өмнө өдөрт нэгээс бага цаг зарцуулдаг гэж баячуудын 60% нь хариулсан бол ядуусын 25% л тийм гэж.
- Реалити шоу нэвтрүүлгийг ядуусын 75% нь хамгийн дуртай нэвтрүүлгээр сонгосон бол баячуудын 5% нь хардаг гэж хариулжээ.
- Зөв амьдралын дадал хэвшилд хүүхдээ багаас нь сургах ёстой хэмээн баячуудын 74% нь үздэг бол ядуусын 1% нь үүнийг чухал гэж.
- Хүүхдүүд сайн дурын үйл ажиллагаанд долоо хоногийн 10 цаг зарцуулах ёстой хэмээн баячуудын 70% нь үзэж байхад ядуусын 3% нь үүнийг зөв гэж үзсэн байна.
- Хүүхэд нь сард уран зохиолын хоёр ном заавал унших ёстой хэмээн баячуудын 63% нь үзэж байхад ядуусын 3% нь зөв гэж хариулсан байна.
- Өөрийн зорилгоо тодорхойлж амжилтад хүрнэ гэж баячуудын 67% нь үзсэн бол ядуусын 17% нь ийм дадал эзэмшсэн гэжээ.
- Хүн цаг тутам бусдаас суралцаж байдаг гэдэг үгэнд баячуудын 86% н, ядуусын 5% итгэдэг аж.
- Зөв дадал хэвшил нь боломжийг бий болгож байдаг хэмээн баячуудын 84% үздэг бол ядуусын 4% нь хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс хамгийн чухал нь таны зөв дадал зуршил.
Баярлалаа.
Шинэ мэдээ