Жигүүр буюу боломж

Хийж буй ажлаараа өөрийгөө жигүүрлэж, ажлаасаа таашаал авах, хийж буй ажлаасаа өөрийгөө урамшуулах урам авах нь хүний хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Ингэхийн тулд ажил төрлийн Фэнг Шүйн шороон махбодыг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй болно.

Ингэхийн тулд дараах 3 зүйлийг анхаараарай.

  1. Ямар нэгэн жимс, эсвэл хүнсний ногоог сайн арилгаж байгаарай. Арилгаж байхдаа өөрийнхөө ажлын тухай, өөрийнхөө хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ тухай бодож байгаарай. Жишээ нь: Альберт Эйнштейн ямар нэгэн асуудлыг шийдэхдээ үргэлж алим арилгаж иддэг байж.

  2. Өглөө бүр ажил дээрээ орж ирэхдээ хэн ч байхгүй байсан ч гэсэн, "Өглөөний мэнд" гээд чангаар мэндэлж байгаарай. Эд хэрэглэл, хогшил, оёдлын машин ч байсан хамаагүй шүү дээ.

  3. Хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд ширээнийхээ тоосыг арчиж, өөрийнхөө эргэн тойрныг цэвэрлээд, дараа нь халуун цай уугаарай. Эрч хүч, бяр амтагдаад дэлхийг өөрчилмөөр санагдах болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал