Асуудлыг аргалах уу, шийдэх үү

Аливаа асуудлыг аргалчихдаг хүмүүс бол өлмий дээрээ бүжиглэж байгаа туршлагагүй балетын бүжигчин гэсэн үг. Хэзээд тэр унаж, өөрийгөө бэртээж болзошгүй. Асуудалд хандах хандлагаар нь шийдэж чаддаг эсвэл аргалаад өнгөрөөдөг гэж хоёр хувааж болно.

Аргалаад өнгөрдөг хүмүүс хэсэг хугацаанд тайван байх хэдий ч хэсэг хугацааны дараа өмнөх асуудал нь улам том болж ирдгийг ойлгодоггүй. Толгой нь өвдөөд байхад өвчин намдаах эм ууж аргалсан болоод ажлаа хийдэг хүмүүс олон. Эргээд хэсэг хугацааны дараа тархины судасны нарийсал гэх том өвчин болж тухайн үедээ ажиллаж олсон жаахан мөнгөө эргүүлээд эмчилгээндээ зарцуулах нь бий. Хэрэв тухайн үед тархины бичлэг хийлгэж, эм ууж, шинжилгээ өгч өөртөө анхаарал тавьж асуудлыг шийдсэн бол ийм зүйл тохиолдохгүй.

Тэгэхээр аргалах гэдэг нь юу юм бэ? Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хэр нь бидний нүдний өмнө оршин байдаг, бидний амьдралд өдөр бүр нөлөөлдөг энерги, урсгал, зохицол, байгаль дэлхий, лус савдаг гэх мэт зүйлсийг л аргалж, өөрчилж судалж болдог юм. Юу гэхээр өнөөдөр таны амьдралд яг ямар асуудал тулгарч байна түүнийгээ шийдэж байгаарай.

Мөнгөгүй, танил тал байхгүй, цаг нь арай болоогүй гэх мэт зүйлүүдэд санаагаа зовоохгүйгээр амархан өөрийнхөө боломжоор шийдэж чадах талаас нь эхлээд явж байтал нэг мэдэхэд хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ хүрсэн байх болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал