Хүүхдээ гэдсэнд байхаас нь эхлэн хүмүүжүүлээрэй

Ямар ч хүний хүүхэд аав, ээжийнхээ хүслийг өөрийн эрхгүй гүйцэлдүүлж ирдэг байна. Зарим эрэгтэй хүүхдүүд охидын барбигаар тоглож зарим эмэгтэй хүүхэд буу шийдэм эргүүлж, машинаар тоглож, эршүүд зан гаргах нь ч бий.

Шашин талаасаа эр суудалтай эм хүүхэд, эм суудалтай эр хүүхэд гэж ярьдаг. 

Хүүхдийг гэдсэнд байхад үед аав ээжийнх нь амьдрал тогтворгүй байвал илүү зовлонд тэсвэртэй хүүхэд, маш их хөгжим сонсдог байсан бол илүү уян зөөлөн, хүнийг уучилдаг, шударга бус зүйлд дургүй, хүмүүжилтэй хүүхэд гэх мэт. Ирээдүйд төрөх хүүхдээ "-Хүү байгаасай" гэж бодоход охин хүүхэд мэндэлж, "-Охин байгаасай" гэж бодоход хүү мэндэлдэг. 

Энэ үед аав ээжийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн тулд эрэгтэй тоглоомоор тоглож эсвэл эмэгтэй хүн шиг аймхай, арай илүү туниа муутай, эмэгтэйлэг шинж нь давамгайлан хувирч эхэлдэг байх нь.

Тиймээс энэ нь эцэг эхийн хариуцлагагүй бодолтой шууд хамааралтай. Хүүхэд эцэг эхдээ дэндүү хайртай болохоор цаанаасаа уураг тархи нь энэ үйлдлийг гүйцэлдүүлж эхэлдэг гэсэн үг юм. Үүнийг засах хамгийн чухал арга бол Шинийн 01-ий өдрөөс 15-ний хооронд орой хүүхдээ унтаж байхад нь хэвлий дээр нь баруун гараа тавьж байгаад чин сэтгэлээсээ үр хүүхдээсээ уучлалт гуйх явдал юм.

  • "Аав нь чамайг охин байгаасай гэж бодож байтал хүү гараад ирсэн. Гэхдээ ийм хөөрхөн хүүтэй болсондоо аав ээж хоёр нь их баярлаж байгаа. Тиймээс миний хүү эрэгтэй хүүхэд шиг, эр хүн шиг ижий, аавдаа эрхлээрэй гэж хэлээрэй."

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал