Сайхан харилцаа үүсгээрэй

Хүний ирээдүй нь шороон махбодтой холбоотой байдаг. Фэнг Шүйгээр хэрэв та ирээдүйгээ аз жаргалтайгаар төсөөлж байвал:

  • Үр хүүхэдтэйгээ маш зөв харилцах хэрэгтэй. Үр хүүхэдтэйгээ хэм хэмжээтэй, соёлтой, ухаалаг ярилцах. Ингэж чадвал бүх зүйл гайхалтай байх болно. Үр хүүхэдтэйгээ соёлтой харьцвал таны аз жаргалын ирээдүйн шороон махбод нэмэгдэх болно. Миний хүүхэд юм чинь гээд гаднын хүний дэргэд хүүхдээ загнаад байх нь өөрийнхөө болон хүүхдийнхээ ирээдүйн аз жаргалтай амьдрах шороон махбодыг устгаж байна гэсэн үг юм.
  • Өөрийнхөө гар утас, зөөврийн компьютертойгоо зөв соёлтой харьцаарай. Учир нь таны бүхий л харилцаа болох төмөр махбод нь эд зүйлтэй нь хамаатай байдаг. Тоосыг нь арчихгүй байх, цэвэрлэгээ хийхгүй байх, дэлгэцээ солихгүй янзлахгүй байх үед үргэлж ирээдүйн таатай харилцаа, сайн сайхан хүмүүстэй учрах боломж нь хаагдмал болж ирдэг.
  • Хагарсан эд зүйл байна уу? Хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадаж байна уу? гээд хараарай. Иймд энэ хоёр зүйлээ соёлтойгоор арчлах нь таны ирээдүйн сайхан харилцааг үүсгэж таныг хамгаалж өгдөг юм шүү. 

Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал