Хүнд бид нар сэтгэлээ өгдөг хэр нь өөрсдөө хүний сэтгэлийг буцааж авч чаддаггүй. Хүний сэтгэлийг өөрийнхөө сэтгэлтэй ижилхэн байх гэж бодох нь тэс өөр, бодсноос шал өөр байх үед гайхаж, их цочирдож хүлээж авдаг. Хүн хүний зан чанар, хүн хүний өссөн орчин, юмыг үзэх үзэл, ямар нэгэн зүйлээс таашаал авах байдал нь өөр учраас болж өгвөл хүний сэтгэлийг таних биш харин байгаагаар нь хүлээн авч өөрийнхөө сэтгэл зүйг тогтвортой байлгах нь хамгийн чухал юм.
Учир нь хүний сэтгэлийг ойлгох гэж хичээх үед бидний бие махбод усан махбодоор маш их дутагддаг. Усан махбодоор дутагдсан үед сэтгэлээр унах, сэтгэл санааны түвшин тогтворгүй болох, ойлголт удаашрах, хамгийн гол хор уршигтай зүйл нь санхүүгийн тогтворгүй байдал үүсгэдэг. Ямар нэгэн санхүүгийн асуудалтай хүмүүстэй уулзаад зөвлөгөө өгөхөд ахдаа, дүүдээ, эгчдээ, ээждээ, нөхөртөө, хүүхдүүддээ санаа зовсон хүмүүс байдаг. Тэгж санаа зовж сэтгэлийг нь ойлгох гэж өөрсдөө усан махбодын дутагдалд орчихоод эргээд нөхөж авч чадахгүй санхүүгийн буруу шийдвэр гаргаад, энергийн бохирдолд ороод яваад байгаагаа мэддэггүй байна. Иймд хүнийг таних биш байгаагаар нь хүлээн авч өөрийгөө тогтвортой байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ