Гэртээ архи битгий ууж байгаарай. Тэр дундаа таагүй, өмнө нь таныг гомдоож байсан хэн нэгэнтэй. Архийг зохих ёсных нь газарт л ууж байх хэрэгтэй. Гэртээ архи уух нь гэрийн харилцаа, өөртөө итгэлтэй байх гал махбод, гэрийнхээ санхүүд сэтгэл хангалуун байх энергийг устгадаг учраас маш их дарамтад орж, илүү тогтворгүй болж эхэлдэг.
Гэрийн энерги нь өдөр бүр сэргэж, өдөр бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж, таныг таны гэр бүлийг сайн сайхан зүйлсээр цэнэглэж байх ёстой ч гэртээ архи уух үед энэ үйл явц нь саармагждаг гэсэн үг юм. Эргээд сэргэх хүртлээ жаахан цаг хугацаа алдаад байдаг учраас энэ сэргэх хугацаанд нь гэр бүлээ та хэцүү асуудалд оруулж байна гэсэн үг.
Баярын өдөр бол мэдээж өөр. Учир нь ямар нэгэн баярын өдрөөр гэрийн уур амьсгал, урсгал, хүмүүсийн урсгал тэс өөр болсон байдаг учраас. Мөн мэдээж гэртээ хааяа 100грамм дарс уудаг, ганц лааз шар айраг байж болно. Гол нь тэдгээр зүйлс нь хэтрүүлэхгүй, тодорхой хэмжээгээр маш багаар хүртэж байгаа учраас харин ч сайн.
Баярлалаа.
Шинэ мэдээ