Өнгө яагаад чухал вэ?

Өнгө яагаад хэрэгтэй вэ?

Хүн болгон аливаа зүйлийг өнгөөр ялгаж хардаг. Бүх зүйлд өнгө оршдог. Алдарт сүрчиг болон үндэстэн дамнасан корпорацын эзэн COCO Chanel яагаад заавал хар бүрх малгай амжилтад хүрснийхээ дараа өмсөх болсон юм бол? Алдарт дуучин попын хаан Michael Jackson яагаад цагаан цамц, хар өмд өмсөх болов? Энэ бүгд учиртай.

Жишээ:

  • Гал махбод - Зүрх судас болон хайр сэтгэл гэр бүл
  • Шороо махбод - Хоол боловсруулах эрхтэн болон ажил төрөл карьер
  • Төмөр махбод - Үе мөч болон бэлгийн харилцаа, хар цагаан хэл ам
  • Ус махбод - Тархи, цус болон эдийн засаг
  • Мод махбод - Бөөр давсаг бүсэлхийнээс доош хэсэг болон Эрдэм мэдлэг гэх зүйлүүдийг илэрхийлдэг.

Эдгээр таван махбод нь бүгд өөр өөрийн гэсэн өнгөнд хуваагдах ба эдгээр өнгийг та хэрэглэж байгаа л бол эдгээр асуудлууд танд байна л гэсэн үг. Энэ таван махбод нь тэнцүү тохиолдолд хүн сайхан амьдардаг.

Гэтэл өөрийн дуртай өнгө ч юм уу юманд тоомжиргүй дээр нь манай лам нар тухайн жилтэй хүнийг олон янз байдгийг нь бодолцохгүй нийт дунд нь энэ жил ийм өнгийн юм авч болохгүй гэж хэлдэг нь ихээхэн алдаанд хүргэж хүмүүс өнгийг тоохгүй болгоход хүргэдэг. Будда, Есүс, Мусульман гэх мэт ямар ч шашин шүтдэг байх нь хамаарахгүйгээр эдгээр таван махбод нь оршиж байдаг учраас тэр юм. Мөн таны амьдралд нөлөөлж байдаг.

Дэлхийн ихэнх баячууд амжилтад хүрснийхээ дараа заавал дэргэдээ Фэнг Шүйн мэдлэгтэй стилистүүдийг ажиллуулдаг. Тэдгээр хүмүүс нь аялан тоглолт дээр өмсөх хувцас, цомгийн нүүрнийх нь өнгө гэдгээс нь хамаарч судалгаа хийж зохих өнгийг сонгож өгснөөр оддын хөрөнгө маш ихээр нэмэгддэг.

Энэ нь хувь хүний био ритмийг ч гэсэн судалж зөвлөж байгаа хэрэг. Иймд та бүхний ажил төрөл, эрүүл мэнд, хүсэл мөрөөдөл, зорилготой нь өнгө салшгүй холбоотой байдаг учир та бүхэн өнгийг маш сайхан зөв зохицуулж өмсөх хэрэгтэй.

Хүн бүрийн нас насных нь өнгө өөр байдаг учир та бүхэн хувь хүний 8-с 9 хуудас мэдээллийг гаргуулж аваад өөрийнхөө бүхий л зүйлийн талаар мэдэж авах боломжтой. Мэдээж хийсвэр биш. Ямар учраас ингэж байгаа учир шалтгааныг нь судалж гаргадаг учир бодит байж танд таалагдах болно. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал