Ажлын байрны Фэнг шүй

Ажлын байрны Фэнг шүй:

Фэнг шүйд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй. Энэ байрлалыг “Нуруунд хутга” гэж нэрлэдэг бөгөөд амжилттай ажиллаж, албан тушаал ахих, хүссэн цалингаа авахад саад болдог аж. Ажлын байрандаа мөнгө болон амжилтын энергиэ хэрхэн удирдах талаар мэдээлэл хүргэе.

Цахилгааны утас бидэнд саад болдог:

Үр бүтээлтэй ажиллахад дамжуулах утас саад болдог байна. Фэнг шүйд компьютерын утаснууд, телефон утасны аппарат, антен зэрэг нь энерги алдахад хүргэдэг учир аливаа утсыг далдлах хэрэгтэй. Хэрэггүй эд зүйлс, хуучин хавтас, ноорог, бичиг баримтуудыг ангилж, цэгцлээрэй.

Хуучин болон шаардлагагүй эд зүйлийн энерги амьдралд шинэ энергийг сэлбэх боломж өгдөггүй. Ажлынхаа ширээг заавал цэгцтэй байлгаарай. Хэрэггүй цаас сөрөг энерги хуримтлуулж, ажил хэргийг зогсонги байдалд оруулж, бас эмх замбараагүй байдал цаг алдахад хүргэж, анхаарлыг сарниулдаг. “Бүтээлч эмх замбараагүй байдал“ болон залхуурлын хооронд нарийн ялгаа бий. Заримдаа “бүтээлч эмх замбараагүй байдал”-ийг зөвтгөж байгаа нь үнэн хэрэгтээ замбараагүй эд зүйл дундаас хэрэгтэй юмаа хайхад эрж хайж цаг алдахаас хамгаалсан хэрэг юм. Өдөр бүр цэгцэлж байхгүй бол ажлын бүтээмж буурдаг.

Харилцуур утсаа хаана тавивал зүгээр вэ?

Хэрвээ та баруун гартан бол утсаа баруун талдаа, харин солгой бол зүүн буландаа утсаа тавиарай. Энэ нь танд аз дуудахад тусалж, ашигтай харилцаа холбоо тогтоож, санхүүгийн амжилтад хүрэхэд туслах болно. Солгой гартай хэр нь баруун гараар утсаныхаа харилцуурыг авбал эерэг энергийг хаадаг байна.

Ажлын ширээн дээрээ цэвэр аяганд ус байлгаарай. Түүнийг ширээний баруун буланд тавихад таны бүтээх эрч хүч, санал санаачилга идэвхжих бол зүүн буланд тавивал мэдлэг арвижна. Хамгийн гол нь ус үргэлж шинэ байх ёстой. Удсан ус сөрөг энерги ялгаруулдаг байна. Энэ аяганаас ууж болно, хүн өдөрт 1,5 литрээс багагүй хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдэг. Таны ажлын ширээний хэмжээ одоогийн статусыг тодорхойлдог ба эзэн нь хэтдээ өсөж дэвжих эсэхийг илтгэнэ. Фэнг Шүйд дээд тушаалын удирдагчдыг ширээгээ 1,5 метр урт, нэг метр өргөнөөс багагүй хэмжээтэй байлгахыг зөвлөж байна. Жижигхэн ширээ таны байр суурийг бууруулах бол, том нь маргаан үл ойлголцол үүсэхийн дохио болно. Удирдах бага албан тушаалтан зохих бага хэмжээний л ширээтэй байх. Энэ зөвлөмж нь нарийн бичгийн дарга нарт хамаарахгүй, учир нь тэд цаг үргэлж бичиг цаас, элдэв техникийн дунд суух шаардлагатай байдаг.

Энергиэ хэрхэн сайжруулах:

Албан тасалгаагаа эерэг энергитэй байлгая гэвэл алтлаг загастай аквариумтай болоорой. Аквариумаа таагүй чигтээ тавихад сөрөг нөлөөг эерэг болгодог байна. Таагүй талаа яаж мэдэх вэ? Энэ маш энгийн. Аль ч өрөөнд хүн олон цугладаг газар байдаг байхад ажилтнууд бараг очдоггүй хэсэг ч байдаг, энэ нь хамгийн таагүй тал юм.

Аквариумын ус цэвэр, загасны тоо тэгш бус байх.

Ханандаа эрч хүчийг илтгэсэн зураг, зурагт хуудас өлгөөрэй. Түм бужигнасан өргөн чөлөө эсвэл зах, өтгөн ой эсвэл цэцэг алагласан тал зэрэг энерги төвлөрсөн зураг тохиромжтой.

Өөрийн байр сууриа олох:

Таны ар талд бат бэх хана эсвэл албан тасалгааны хаалт байвал тохиромжтой. Өнгийж унжсан зүйл таагүй. Агааржуулагч эсвэл номын тавиур дор бүү суугаарай. Та кабинд эсвэл таны өмнүүр хаалт байдаг бол нуур, цэцэгт тал, өөрөөр хэлбэл, таны нүдний тань өмнө цэлийлгэх тийм зургийг өлгөөрэй.

Хэрвээ ажлын байранд нь олон хүн ажилладаг эсвэл тан дээр олон хүн орж гардаг бол ажлын ширээн дээрээ ямар нэг хурц тод эсвэл өөрийн дуртай зүйлийг тавиарай. Энэ нь ширээний гоёмсог гэрэл, дуртай автомашины загвар ч байж болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал