Эрүүл саруул байх туйлаас зөв бөгөөд эрүүл саруулаас гадна гоо зүй гэж байх ёстой. Ээж аавтайгаа мэндтэй устай, сайхан харилцаатай байх нь зөв боловч нөгөө талаараа мэнд уснаас илүүтэйгээр амжилтаар, бүтээлч байдлаараа, сэтгэл хангалуун байгаагаараа өөрийгөө чимэх хэрэгтэй. Тэгж байгаад хань ижилтэй болно доо биш харин та ямар орчинд байна, ямар зүйлээр өөрийгөө хүрээлүүлж байгаагаас хамаараад хүн хэн нэгнийг олж харж, түүнтэйгээ гэрэлдэг.
Гол нь танд нандин дурсамж бүтээх, тэр хүнээс санагалзах юу байна сайн бодох хэрэгтэй. Хүмүүс нэгэндээ үнэнийг нь хэлдэггүй. Миний найз сайхан байна, гоё байна гэдэг. Үүнийгээ урам өгч байна гэж тайлбарладаг. Үнэхээр буруу, муухай явж байхад нь урам өгөөд, миний найз хөөрхөн байна шүү дээ гээд хэлбэл тэр нь урам биш харин хорлосон болдог. Хүмүүс түүнд нь итгэдэг.
Иймд өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлээ сайн нягталж, өөрийгөө ямар байгааг, ямар зан гаргаад яваад байгааг, өөртөө хэр зэрэг арчаатай байгаагаа сайн бодож үзээрэй гэж хэлмээр байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ