Гэрийн босго нь өөрөө буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн утгатай гэрийн чухал зүйлсийн нэг. Нэг талаасаа босгон дээр гишгэхээр хаалга гажилт үүсэж дараа нь зөв хаагдахаа больдог байна. Дээр үед хаалга гэж байгаагүй эсгий олбог л байсан.
Нөгөө талаасаа гэрийн босго нь гэрийн энергийн урсгалын тэнцвэртэй байдлыг хадгалдаг бөгөөд, босгон дээр гишгэх, хаалга алдалж зогсох үед гэр лүү урсаж байгаа энергийн урсгалын тэнцвэртэй байдал нь алдагддаг байна.
Үүнээс болж хэрүүл маргаан, муу мэдээ ирэх, ярилцаж хэлэлцэж байгаа ажил зогсонги байдалд орох, адуу малын гарз тохиох гэдэг зүйл ажиглагдаж байсан учраас л цээрлэх ёсонд оруулсан байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ