Хүн 14 хоногтоо нэг удаа заавал ил гал харж байх хэрэгтэй. Ил гал харахаар өөртөө итгэх итгэл сэргэж, хийж байгаа ажлынхаа алдааг олж харах, өнгөрсөн хугацаанд юун дээр алдаад байгаагаа олж харах хамгийн том зүйл боломж болдог.
Иймээс гэртээ галгүй бол ил галтай ресторан, камин зуухтай газар, эсвэл өөрсдөө ч гал асааж болно. Аюулгүй байдлаа сахиж асаагаарай. Галын бурхан гэж хүмүүс ярьдаг. Галын бурхан нь хүний гал махбодыг сэргээх, дээрх дурдсан эрчмийг сэргээх үүрэгтэй байдаг.
Галын өмнө сууж байгаа хүн муу атгаг санаа бодолтой зүйл бодохгүй, зовлон гуниг таагүй зүйлсийн тухай биш өөдрөг, ирээдүйгээ сайхнаар төсөөлж чадах юм бол хүнд гайхалтай том засал болдог байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ