Замбараагүй энергийн урсгалаас хамгаалах

Яагаад ер нь аливаа зүйл цэвэрхэн байх ёстой юм бэ? Жишээлбэл: Угаагаагүй бохир аяга таваг хонуулж болохгүй л гэх юм. Хогоо шүүрдэж, шалаа угааж байх ёстой гэх юм. Яагаад тэгж байгаа бол?
 
Тэгэхээр бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл буюу энергийн урсгал гэж зүйл байдаг. Энергийн урсгал нь аль зүгт оршиж, аль зүгт байгаагаас хамаарч шинж чанар буюу тухайн энергийн махбод тодорхойлогдож байдаг. Тэр утгаараа энерги болгон өөр урсгалтай. Бөглөрсөн хоолойгоор ямар нэгэн зүйл урсах боломжгүйтэй адилхан, бохирдсон буюу, урсах боломжгүй замбараагүй энерги гэж байдаг.
 
Бид гэртээ, албан тасалгаандаа, ер нь байгаа орчиндоо энэ энергийн бохирдол буюу замбараагүй урсгалаас хамгаалж, хоол боловсруулах эрхтэн шиг бодисын солилцоо явагддаг шиг энергийн урсгал чөлөөтэй явагдаж байх ёстой юм. Жишээ нь: Аяга таваг, хоол унд идэж, цай уудаг зүйл нь хүний амны хишиг буюу ажил төрөл, ажлын амжилт гээд олон зүйл дээр хамгаалж цэнэглэж байдаг зүйл. Гэтэл бохирдсон аяга таваг нь тухайн хүнийг эерэг энергиэр цэнэглэх чанараа алдаж, хүн аяга тавгаасаа өөрийнхөө энергийг цэнэглэж чадахгүй боллоо гэсэн үг. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал