Дурсамжийн хайрцаг

Ээжүүд хүүхдүүдтэйгээ нийлж нандин дурсамжийн хайрцагтай байх хэрэгтэй. Нандин дурсамжийн хайрцаг нь заавал гоё байх албагүй бөгөөд дууссан төмөр печенийн хайрцаг байсан ч болно. Хайрцагтаа өөрийнхөө хөгжилтэй зураг, анхны зурсан зураг, энгэрийн тэмдэг, үсний болон гоёлын зүйлүүдийг нь хүүхдээ 12 нас хүртэл нь хамтдаа цуглуулаарай. Жишээ нь: Үсний зүүлт хийлээ гэхэд тухайн үсний зүүлтийг таны хүүхэд зүүж, тэмцээн уралдаан, ямар нэгэн сэтгэлд хоногшсон үйл явдалд зүүж явсан ч болно.
 
Муухай хар дурсамжийн зүйлийг хайрцагтаа хийж болохгүй. Хайрцгаа гадна талаар нь цэнхэр туузыг ороож өгөөрэй. Энэ нандин дурсамжийн хайрцаг нь таны хүүхдийг ирээдүйд маш сайн хань ижилтэй учруулахаас гадна, сайн найз нөхөдтэй учруулна гэсэн утгатай юм. Үүнийгээ гэрийнхээ хувцасны шкафын хамгийн өндөр газар нь заавал хадгалаарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал