Хар хэлтэй хүн буюу хэрэлдэхээр л эвгүйтээд байдаг хүний талаар асуусан байна:
Юуг гэхээр удам дамжсан хар хэлтэй хүн. Мөн хувь хүн өөрөө хэтэрхий мэдрэмтгий бол аливаа зүйлд амархан өртөх нь элбэг байдаг. Жишээ нь: Манай Монголчууд аливаа хүнтэй маргалдах болон эвгүй сэтгэгдэл төрсөн үедээ давс болон ус цацдаг. Давс ус нь энэ дэлхийн хамгийн сайн ариутгагч гэж үздэг. Бөө болон лам нар давс усаар л ширгэлдэг. Хүүхэд уйлахад давсаар ширгэлдэг тухай бид мэднэ. Мөн хүний баруун ба зүүн мөрөн дээр билгийн гал гээч зүйл асаж байдаг. Баруун мөрний гал нь таны эрч хүч, зөв энерги, хайр сэтгэл, эд баялгийг илэрхийлж асдаг.
Зүүн мөр бол таны эрүүл мэнд, хувь тавилан, үр хүүхэд, үйлстэй холбоотой байдаг. Зүүн мөрний галыг унтрааж болдог. Унтраасан ч эргээд асдаг учир санаа бүү зовоорой. Та эвгүй хүнтэй маргалдсан үедээ шууд зүүн мөрөн дээгүүрээ хойшоо харж гурав нулимах хэрэгтэй. Тэгэх аваас ямар нэгэн муу зүйлд зүүн мөрний гал бохирдож танд эвгүй зүйл тохиолдохгүй. Хамгийн гол нь итгэл бишрэл шүү дээ....Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг нь нэг ёсондоо танд дархлаа суулгаж таныг хамгаалдаг сүнсийг нь улам хүчирхэг болгодог гэдгийг мартаж болохгүй.
Баярлалаа.
Шинэ мэдээ