Фэнг Шүйд эмэгтэй хүн өөрийнхөө эрчийг хүчийг сэргээх талаар хэрхэн өгүүлсэн байдаг вэ?
Өөрийн эрч хүчний Ци энергийг сэргээдэг өнгийг олох хэрэгтэй. Жишээ нь: Хамгийн их дутагдаж байгаа өнгө буюу махбодоо эмэгтэй хүн харахаараа үл ялиг инээмсэглэл тодордог. Тиймээс та өнгөний кодыг хараарай. Яг аль өнгөн дээр танд таатай мэдрэмж төрж инээмсэглэл тодорч байна тэр өнгөөр хийсэн ямар нэгэн сонирхолтой зүйлс ойр орчимдоо тавиарай. Жишээлбэл: Google компани Фэнг Шүйн энэ аргыг маш чадамгай ашигладаг бөгөөд эмэгтэй ажилчдынхаа өнгөний судалгааг нь хийгээд сэтгэлд нь таатай мэдрэмж төрүүлсэн өнгөөр баримал хийж ажлын байр нь дээр байрлуулсан байдаг. Мөн ажлын ширээнийх нь гэрлийн өнгийг нь таалагдсан өнгөөр нь будаж өгдөг байна. Энэ аргыг хэрэглэсний дараа тухайн улиралд нийт ажилчид дотроос эмэгтэйчүүд нь илүү олон цагаар, маш их үр бүтээлтэй эрч хүчтэй ажилласан гэсэн судалгаа байдаг юм. Тиймээс та бүхэн өөртөө тааламжтай нөлөөлөл үзүүлдэг өнгийг олоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ