Жижиг хэрэглэл дээрээ ч гэсэн анхаараарай. Өөрийн гэсэн цайны аяга, өөрийн гэсэн халбага, хоолны аяга, өөрийн гэсэн үзэг гэх мэт.
Хүмүүс алсын зорилго, алсын мөрөөдөл, гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулаад жижиг зүйлээ тоодоггүй. Өөрийн гэсэн хэрэглэлгүй, өөрийн гэсэн хайртай зүйлгүй хүнд үнэт зүйл гэж үгүй бөгөөд, тэр тусмаа өөрийнхөө эрүүл мэнд бусад зүйлд төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй. Ингэж чаддаггүй хүнд тааламжтай энергийн хуримтлал үүсэхгүй бөгөөд, энергийн хуримтлал үүсээгүй хүнийг бид нар азгүй хүн гэж нэрлэдэг. Илүү азгүйдэж, зүгээр байж байгаад юманд өртөмтгий болоод байдаг. Тийм болохоор болж өгвөл өөрийн гар утасны кейс, сайн шүдний сойз гэх мэт чухал зүйлс дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ