Ганц л амьдрах биш бид нар олон амьдарна. Харин ганцхан л үхнэ. Бидэнд өдөр бүр өөрөөр ажиллаж амьдрах боломж байдаг. Өнөөдөр чи хэн ч биш байж болно. Маргааш та хэн нэгний хувьд хамгийн чухал хүн болсон байж болно. Амьдрал ийм л энгийн, ийм л амархан.
Иймээс нэгэн хэвийн уйтгартай, өөрчилдөггүй амьдралдаа та шигдээд юу ч хийхгүй цаг алдаад байгаа юм бэ? Яагаад юу ч бүтээхгүй, яагаад та инээхгүй, яагаад та аз жаргалгүй, яагаад та юу ч хийхгүй ингээд байгаад л байгаа юм бэ? Хэзээ гялалзаж, хэзээ од болж, хэзээ бүхнийг гийгүүлэх вэ? Сайн бодоод үзээрэй. Амьдралдаа, өөртөө жаахан арчаатай байгаарай. Эрүүл мэндээ бодож, анхаарал болгоомжтой байж, амьдралын амтыг өдөр бүр амталж, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, хайртай хүмүүстэйгээ хамт байж, дэлхийн илүү тайван, илүү аз жаргалтай болгох боломж хүн бүрд байгаа. Та хаана инээж, хаана аз жаргалтай болох боломжтой байна. Тэндээ л бай. Өөрийнхөө дургүй хүнтэй, дургүй газраа нэг хоромч бүү бай. Та бол хамгийн үнэ цэнтэй, гайхамшигтай хүн шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ