Унтлагын өрөөний Фэнг Шүйн 7 зөвлөгөө.
- Фэнг шүйд унтлагын өрөө бол хүний цэнэглэгч, хуучирсан муудсан энергиэс салгаж, шинэ сайхан энергиэр сэлбэгч өрөө гэж үздэг. Тиймээс хамгийн тухтай, хамгийн дулаахан мэдрэмж төрөхүйц байх хэрэгтэй. Ажил төрөл гээд л бүх зүйлд цаг, заваа барж орж ирсний дараа энэ хэсэг л таныг тайвшруулж, өөрчилдөг байх ёстой. Хамгийн эхний энгийн дүрэм бол унтлагын өрөөндөө өөрийнхөө ямар нэгэн дуртай зүйлтэй болох. Энэ таны шинэ Фэнг шүйн эрчимт энергиэр цэнэглэгдэхэд маш тустай. Английн алдарт Мr.Bean яагаад Тэди бамбарууш тэвэрч унтдаг шиг та өөрийн ямар нэгэн дуртай зүйлтэй болоорой. Магадгүй сайхан ном ч байсан болно.
- Гудас матраас маш чухал. Ядаж сардаа нэг удаа гудас, дэвсгэрийнхээ тоос шороог нь соруулж байгаарай. Гудасны гадар хиртэй байх, хонхойж цөмөрсөн, урагдаж нөхөөс хийсэн байх нь тийм ч тааламжтай Фэнг шүй үүсгэдэггүй. Шинээр худалдаж авах гэж байгаа бол хамгийн түрүүнд нүдэнд туссан, танд тухтай санагдсан гудас матраас сонгох нь зөв.
- Орон дээр унтдаг бол олон давхар гудас тавьж өндөрт унтах хэрэгтэй. Өндөр ор нь тухайн эзэндээ хамгийн Инь энергийг тааламжтай байдлыг үүсгэж байдаг. Газар унтдаг хүмүүсийн хувьд унтахаасаа өмнө шалаа сайтар цэвэрлэсэн байх нь чухал. Алгын чинээ ногоон даавуу хийж унтах нь газар амарч байгаа хүмүүст модон мах бодын тааламжтай энерги үүсгэдэг.
- Хөл болон толгой хоёр хоёулаа хана руу харж унтвал хамгийн сайн Фэнг шүй болдог.
- Орны дэр, хөнжил хэзээ ч цэнхэр өнгөтэй байж болохгүй. Ер нь хүн өөрийн эрүүл мэндийн өнгөөр ор дэр, унтлагын хувцасны өнгийг тодорхойлох нь маш зөв. Тиймээс хувь хүний 8-9 хуудас мэдээлэл захиалж мэдэж болно. Хүн болгоны өнгө өөр өөр.
- Хэт нэг тал руугаа шахаж битгий унтаж байгаарай. Орон дээр унтдаг бол орныхоо байрлалыг цаад талд нь багахан зай үлдэхээр байрлуулаарай. Газар унтдаг бол хэт нэг тал руугаа шахаж битгий унтаарай.
- Манайхан унтлагын өрөөндөө зурагт, компьютер тавих нь элбэг. Хэрэв тийм бол тэдний яг хажууд нь юм уу дээрээс нь бүдэг бага зэргийг гэрэл тусгаж өгөөрэй. Ханын гэрэл байвал бүр сайн.
Баярлалаа.
Шинэ мэдээ