Энэ жил зүүн зүгтээ онцгой их ач холбогдол өгөх хэрэгтэй. Зүүн зүг нь модон махбодтой буюу Фэнг Шүйгээр эрүүл мэндийн зүг юм.
Иймээс гэрийнхээ зүүн зүгийг их тайван байлгаарай. Засвар хийхдээ хамгийн түрүүнд зүүн зүгээ засаж будаж янзлаарай. Зөөлхөн гэрэл асаах эсвэл ямар нэгэн байгалийн зураг өлгөж өгөөрэй. Мөн тавагтай чихэр, гоё цайнууд гээд зүүн зүгтээ хүмүүст халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх зүйлс байрлуулж, тохижуулаарай. Зүүн зүгт гал тогоо, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө байрладаг бол үргэлж цэвэрлэж, ямар нэгэн байдлаар замбараагүй муухай үнэртэй байлгаж огт болохгүй. Эмх цэгцтэйн дээр агаар сайн оруулж, тод гэрэлтэй байлгах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ